ZeroToHero ZeroToHero
MN EN

Zero to Hero Платформ

Хэрэглэгчийн гарын авлага — гишүүн, суралцагчдад зориулсан

Хувилбар 1.1 · Шинэчилсэн: 2026 оны 10-р сар

1. Танилцуулга

Zero to Hero бол хичээл, комьюнити, амьд эвент, менторинг, дадлагын аль алийг нэг дор багтаасан суралцах платформ юм. Та энэ платформ дээр:

  • Өөрт тохирох комьюнити (community)-уудыг хайж нэгдэх
  • Тухайн комьюнитийн доторх хичээлүүдэд бүртгүүлж суралцах
  • Багш, ментортой 1:1 уулзалт захиалах
  • Дадлага (Practice), Mock Test-ээр мэдлэгээ сорих
  • Бусад гишүүд, админтай зурваслах
  • XP цуглуулж, өдөр бүрийн дараалал (streak) үүсгэж, оноогоо Миний статистик-аас хянах
  • Хичээл, багц, дэлгүүрийн бараа худалдан авч, комьюнитийн AI туслах-аас асуух
  • Веб болон мобайл апп хоёрын аль алинаар нь хэрэглэх боломжтой.
Энэ гарын авлагын тухай Энэ нь энгийн гишүүн / суралцагчдад зориулагдсан. Комьюнити эзэмшигч, багш нарт зориулсан тусдаа үүсгэгчийн гарын авлага бий. Комьюнити бүр аль боломжуудаа асаасанаас хамаарч цэс нь өөр байдаг тул зарим хэсэг танай комьюнитид хамааралгүй байж болно.
Платформын нүүр хуудасны ерөнхий байдал
Зураг 1.1 Платформын нүүр хуудасны ерөнхий байдал

2. Бүртгүүлэх ба нэвтрэх

2.1 Шинээр бүртгүүлэх

  1. Платформын нүүр хуудас руу орж, баруун дээд буланд байрлах "Бүртгүүлэх / Sign up" товчийг дарна.
  2. Имэйл хаяг, нууц үг, нэрээ оруулна. Эсвэл Google-ээр бүртгүүлэх сонголтыг ашиглаж болно.
  3. Найзынхаа урилгын холбоосоор орсон бол код автоматаар орно. Танд код өгсөн бол Урилгын код байгаа юу?-г дарж оруулна. Код зөвхөн бүртгэл үүсгэх үед тооцогдоно.
  4. Имэйл хаягт ирсэн баталгаажуулах код (OTP)-ыг оруулна.
  5. Бүртгэл амжилттай болсны дараа автоматаар нэвтэрнэ.
Бүртгүүлэх (Sign up) хуудас
Зураг 2.1 Бүртгүүлэх (Sign up) хуудас
Имэйл OTP баталгаажуулах дэлгэц
Зураг 2.2 Имэйл OTP баталгаажуулах дэлгэц

2.2 Нэвтрэх

  1. "Нэвтрэх / Log in" товчийг дарна.
  2. Бүртгэлтэй имэйл, нууц үгээ оруулна — эсвэл Google товчийг ашиглана.
Нэвтрэх хуудас
Зураг 2.3 Нэвтрэх хуудас

2.3 Нууц үгээ мартсан

  1. Нэвтрэх хуудасны доор байрлах "Нууц үгээ мартсан?" холбоосыг дарна.
  2. Имэйл хаягаа оруулна. Имэйлд ирсэн линк дээр дарж шинэ нууц үг тохируулна.
Зөвлөгөө Нэг бүртгэл нь веб, мобайл аль алин дээр нь хүчинтэй. Та яг ижил имэйл ба нууц үгээр мобайл апп руу нэвтэрч болно.

3. Маркетплэйс дээр Комьюнити хайх

Маркетплэйс (нүүр хуудас) дээр одоо нээлттэй бүх комьюнитиуд, хичээл, ментор, мэдээг үзэх боломжтой.

3.1 Хайлт

  1. Нүүр хуудасны дээд талын хайлтын талбарт сонирхсон сэдвээ бичнэ (жишээ нь "англи хэл", "програмчлал").
  2. Хайлтын үр дүн нь комьюнити, хичээл хоёр хэсэгт ангилагдаж харагдана.
Маркетплэйс хуудасны хайлт
Зураг 3.1 Маркетплэйс хуудасны хайлт

3.2 Комьюнитиудыг шүүх

Дээд цэснээс Communities хэсгийг сонгож:

  • Ангилал (категори)-аар шүүх
  • Үнэгүй / төлбөртэй сонголт
  • Хамгийн алдартай, шинэ нэмэгдсэн гэх мэт эрэмблэлт
Комьюнити жагсаалт ба шүүлтүүр
Зураг 3.2 Комьюнити жагсаалт ба шүүлтүүр

3.3 Комьюнитийн нүүр хуудас үзэх

Тухайн комьюнитийн зураг дээр дарахад нийтэд нээлттэй танилцуулга хуудас-руу орно. Энд:

  • Комьюнитийн товч танилцуулга, эзэмшигч
  • Гишүүдийн тоо
  • Үндсэн хичээлүүд, эвентүүдийн жагсаалт
  • "Нэгдэх (Join)" товч
Комьюнитийн олон нийтэд нээлттэй танилцуулга хуудас
Зураг 3.3 Комьюнитийн олон нийтэд нээлттэй танилцуулга хуудас

4. Комьюнитид нэгдэх

4.1 Үнэгүй комьюнити

  1. "Нэгдэх" товчийг дарна.
  2. Та автоматаар тус комьюнитийн гишүүн болж, гишүүний орчинд (community space) орно.

4.2 Төлбөртэй комьюнити

  1. "Нэгдэх" товчийг дарахад төлбөрийн хуудас нээгдэнэ.
  2. Боломжтой төлбөрийн арга (банкны шилжүүлэг, QPay, Stripe) сонгож төлбөрөө хийнэ — дэлгэрэнгүй "18. Төлбөрийн арга" хэсгээс үзнэ үү.
  3. Төлбөр баталгаажсаны дараа гишүүн болно.
Зураг 4.1
Комьюнитид нэгдэх төлбөрийн хуудас

4.3 Нэгдсэний дараа

Нэгдсэний дараа:

  • Профайлын "Миний комьюнитиуд" хэсэгт нэмэгдэнэ.
  • Тухайн комьюнитийн өөрийн орчин (community space) нээгдэнэ — энд бүх сувгууд, хичээлүүд харагдана.
  • Мөн мобайл апп дээр ч мөн адил харагдана (нэг бүртгэлээр) — дэлгэрэнгүй "19. Мобайл апп" хэсэгт.
Анхаар Зарим комьюнити нь хувийн (private) бөгөөд урилгатай л нэгдэх боломжтой. Энэ тохиолдолд "Хүсэлт явуулах" товч харагдана.

5. Комьюнитийн үндсэн орчин (тойм)

Комьюнитид нэгдсэний дараа зүүн талд комьюнитийн үндсэн цэс гарч ирнэ. Цэс нь дараах хэсгүүдээс бүрдэнэ:

Цэсний нэрЗориулалт
Channels (Сувгууд)Гишүүдийн ярилцах, асуулт асуух, нийтлэл оруулах форум
Courses (Хичээлүүд)Видео хичээлүүд, бүлгүүд
Calendar (Календарь)Бүх эвент, амьд хичээл нэг календарь дээр
News (Мэдээ)Комьюнитийн зарлал, мэдээ
LiveАмьд эвент, Zoom уулзалт
Mentoring (Менторинг)Менторын жагсаалт, 1:1 уулзалт захиалах
Mock TestЗагвар шалгалт өгөх, оноо харах
Practice (Дадлага)Flashcard, Quiz болон бусад дадлагын даалгаврууд
Members (Гишүүд)Гишүүдийн жагсаалт, профайл
TestimonialsГишүүдийн сэтгэгдэл
BlogУрт нийтлэл, статьятай блог
Комьюнитийн зүүн талын цэс ба үндсэн орчин
Зураг 5.1 Комьюнитийн зүүн талын цэс ба үндсэн орчин
Зөвлөгөө Зарим комьюнити нь бүх цэсийг идэвхжүүлээгүй байж болно. Жишээ нь Mock Test эсвэл Mentoring цэсийг тухайн комьюнити нээгээгүй бол харагдахгүй.

6. Сувгууд (Channels)

Channels бол комьюнитийн дотоод форум. Сэдвийн дагуу олон суваг (channel) үүсгэсэн байх ба та аль ч сувагт пост бичих, бусдын постонд хариу өгөх боломжтой.

6.1 Суваг үзэх

  1. Зүүн талын цэснээс Channels-ийг дарна.
  2. Дотор нь олон суваг харагдана (жишээ: #зарлал, #асуулт-хариулт, #нийтлэл).
  3. Сонирхсон сувгаа дарж нээнэ.
Сувгуудын жагсаалт
Зураг 6.1 Сувгуудын жагсаалт

6.2 Пост бичих

  1. Сувгийн дээд талд байрлах "Шинэ пост" товчийг дарна.
  2. Гарчиг, агуулга бичнэ. Зураг, видео хавсаргаж болно.
  3. "Нийтлэх" товчийг дарна.
Шинэ пост бичих хэлбэр
Зураг 6.2 Шинэ пост бичих хэлбэр

6.3 Хариулт ба урвал (reaction)

  • Постын доор "Хариулах" товчоор сэтгэгдэл бичнэ.
  • Зүрх, like зэрэг урвал илэрхийлж болно.
Пост ба хариултын хэсэг
Зураг 6.3 Пост ба хариултын хэсэг

7. Хичээлүүд (Courses)

7.1 Хичээлийн жагсаалт

  1. Зүүн цэснээс Courses-ийг сонгоно.
  2. Үнэгүй, төлбөртэй, бүртгүүлсэн хичээлүүд нэг хуудсанд харагдана.
Хичээлүүдийн жагсаалт
Зураг 7.1 Хичээлүүдийн жагсаалт

7.2 Хичээлд бүртгүүлэх

  1. Сонирхсон хичээл дээрээ дарна.
  2. Танилцуулга, syllabus, багшийн мэдээллийг харна.
  3. "Бүртгүүлэх (Enroll)" товчийг дарна.
  4. Төлбөртэй хичээл бол төлбөрийн хуудас руу шилжинэ. Төлбөр баталгаажсаны дараа бүтэн хичээлийн агуулга нээгдэнэ.
Хичээлийн дэлгэрэнгүй ба Бүртгүүлэх товч
Зураг 7.2 Хичээлийн дэлгэрэнгүй ба "Бүртгүүлэх" товч

7.3 Хичээл үзэх

  • Зүүн талд хичээлийн хөтөлбөр (бүлэг, сэдэв) гарч ирнэ.
  • Сэдэв дээр дарж видео хичээл үзнэ.
  • Үзэж дуусаад "Дуусгасан гэж тэмдэглэх" товчийг дарж явц хадгалагдана.
Хичээл үзэх дэлгэц (видео ба хөтөлбөр)
Зураг 7.3 Хичээл үзэх дэлгэц (видео ба хөтөлбөр)
Зөвлөгөө Веб дээр бүртгүүлсэн бүх хичээл нь автоматаар мобайл апп дээр ч харагдана. Та аль ч төхөөрөмж дээр үргэлжлүүлэн үзэх боломжтой.

7.4 Дасгал эсвэл Mock test-тэй хичээл

Зарим хичээл нь видео биш, харин дасгал байдаг. Ийм хичээл дээр Дасгал эсвэл Өөрийгөө сорих шалгалт гэсэн карт, дасгалын нэр, Нээх товч харагдана. Товчийг дарахад тухайн дасгал (13. Дадлага) эсвэл шалгалт (12. Mock Test) руу шилжих бөгөөд таны оролдлого, оноо тэнд хадгалагдана.

Холбоос эсрэг талдаа ч ажилладаг: хичээлд ашиглагдсан дасгалын гарчгийн доор Хичээл · сургалтын нэр гэсэн карт гарч, тухайн сэдвийг тайлбарласан хичээл рүү буцаж орох боломжтой (жишээ нь дүрмийн дасгалын ард байгаа дүрмийн тайлбар).

7.5 Сургалтын багц (Bundle)

Багц гэдэг нь хэд хэдэн сургалтыг нэг хямдралтай үнээр хамт зардаг санал юм. Багцууд Сургалтууд жагсаалтад энгийн сургалттай хамт харагдана.

  1. Багцаа нээнэ. Хуудсан дээр "Багц · N сургалт" тэмдэг, тус тусад нь авахаас хэдэн хувь хэмнэх, "Багцад багтсан" сургалтууд харагдана.
  2. Таны аль хэдийн эзэмшсэн сургалт "Эзэмшсэн" гэж тэмдэглэгдэнэ. Түүний төлбөр буцаагдахгүй — үлдсэн сургалтууд таны санд нэмэгдэнэ.
  3. "Багц худалдаж авах" товчийг дарж ердийнхөөрөө төлнө (18. Төлбөрийн арга). Төлбөрийн цонхонд ваучер код оруулж болно.
  4. Төлбөр баталгаажмагц багцад орсон бүх сургалт нээгдэнэ.

7.6 Хичээлийн хэрэгслүүд, үнэлгээ, гэрчилгээ

  • Хичээлийн доор Тайлбар, Тэмдэглэл (зөвхөн танд харагдах), Асуулт хариулт, Хавсралт гэсэн табууд байна.
  • Зарим сургалт хичээлүүдийг нэг нэгээр нь нээдэг — түгжээтэй хичээл өмнөх хичээлүүдээ дуусгахад нээгдэнэ.
  • Хичээлийн хажуугийн самбараас сургалтаа үнэлж болно ("Курс үнэлэх").
  • Сургалтаа дуусгавал гэрчилгээ авна. Гэрчилгээнүүд /me/certificates хуудсанд жагсагдах ба PDF татаж авах боломжтой.

8. Календарь (Calendar)

Календарь дээр тухайн комьюнитийн бүх эвент, амьд хичээл, менторинг уулзалт нэг дор харагдана.

  1. Зүүн цэснээс Calendar-ийг сонгоно.
  2. Сар, долоо хоног, өдрийн хэлбэрээр харах боломжтой.
  3. Эвент дээр дарж дэлгэрэнгүйг үзнэ — товч мэдээлэл, эхлэх цаг, оролцох линк.
  4. Шаардлагатай бол "Оролцоно (RSVP)" товчийг дарж бүртгүүлнэ.
Календарын харагдац (сарын харагдалт)
Зураг 8.1 Календарын харагдац (сарын харагдалт)
Эвентийн дэлгэрэнгүй (popup)
Зураг 8.2 Эвентийн дэлгэрэнгүй (popup)

9. Мэдээ (News)

Комьюнитийн админ, эзэмшигчээс гарсан албан ёсны зарлал, мэдээ энд гарна.

  1. Зүүн цэснээс News-ийг дарна.
  2. Жагсаалтаас мэдээгээ сонгож, бүтэн агуулгыг уншина.
  3. Доор нь сэтгэгдэл бичих, "Таалагдсан" дарж урвал илэрхийлж болно.
Зураг 9.1
Мэдээний жагсаалт
Нэг мэдээний дэлгэрэнгүй хуудас
Зураг 9.2 Нэг мэдээний дэлгэрэнгүй хуудас

10. Live Event (Амьд эвент)

Амьд эвент нь Zoom эсвэл платформын дотоод видео-р явагдана.

10.1 Эвентийн жагсаалт

  1. Зүүн цэснээс Live-ийг сонгоно.
  2. Удахгүй болох ба өнгөрсөн эвентүүд хоёр хэсэгт хуваагдсан байна.

10.2 Эвентэд оролцох

  1. Эвент дээр дарж дэлгэрэнгүйг харна.
  2. Цаг болоход "Нэгдэх (Join)" товч идэвхждэг.
  3. Товч дарахад Zoom апп эсвэл шууд платформ дотроо видео нээгдэнэ.
Live Event жагсаалт
Зураг 10.1 Live Event жагсаалт
Зураг 10.2
Эвентийн дэлгэрэнгүй ба "Join" товч

10.3 Бичлэг үзэх

Эвент дууссаны дараа бичлэг (recording) байршуулсан бол ижил эвентийн хуудаснаас үзэх боломжтой.

Зөвлөгөө Эвент эхлэхээс 15 минутын өмнө мэдэгдэл (notification) ирнэ. Мобайл апп дээр push notification асаасан байх хэрэгтэй — 19.5-г үзнэ үү.

11. Менторинг (Mentoring)

11.1 Менторын жагсаалт

  1. Зүүн цэснээс Mentoring-г сонгоно.
  2. Менторуудын зураг, чиглэл, үнэ харагдана.
Менторуудын жагсаалт
Зураг 11.1 Менторуудын жагсаалт

11.2 1:1 уулзалт захиалах

  1. Сонирхсон ментор дээрээ дарна.
  2. Менторын танилцуулга, боломжтой цаг (slot) гарч ирнэ.
  3. Тохиромжтой цагаа сонгож "Захиалах (Book)" товчийг дарна.
  4. Төлбөрөө хийнэ. Баталгаажсаны дараа уулзалтын линк (Google Meet эсвэл Zoom) имэйл болон мэдэгдлээр ирнэ.
Ментор сонгох, цаг захиалах хэсэг
Зураг 11.2 Ментор сонгох, цаг захиалах хэсэг

11.3 Уулзалтад оролцох

Уулзалтын цаг болоход:

  • Календарь дээр уулзалт харагдана.
  • "Join" товч дарж видео уулзалт руу нэвтэрнэ.

12. Mock Test (Загвар шалгалт)

Mock Test (Өөрийгөө сорих шалгалт) нь тухайн комьюнитийн багш зохиосон бүтэн загвар шалгалт. Шалгалт хэд хэдэн хэсэгт хуваагдах ба хэсэг бүр өөрийн хугацаатай, олон төрлийн даалгавартай. Зүүн цэсний Өөрийгөө сорих шалгалт эсвэл Дасгалын төвийн дээд талын товчоор орно.

12.1 Шалгалт сонгох

  1. Зүүн цэснээс Mock Test-ийг сонгоно.
  2. Боломжтой бүх шалгалтын жагсаалт гарна.
  3. Онцлох шалгалт дээд талд "Шалгалт эхлүүлэх" товч, хэсгийн тоо, таны Сүүлийн оролдлого (Дэлгэрэнгүй холбоостой)-той харагдана. Бусад шалгалт "Бусад шалгалт" хэсэгт жагсана.
  4. Шалгалтаа нээж хэсэг бүрийн нэр, хугацааг харна.
Оролдлого бүрт өөр асуулт Даалгавар болон хариултын дараалал холилдоно. Олон шалгалт даалгавраа том сангаас сугалдаг — "Дахин өгөхөд өөр даалгавар гарна." гэж бичигдсэн бол шинэ оролдлого бүрт шинэ даалгаврууд гарна.
Mock Test жагсаалт
Зураг 12.1 Mock Test жагсаалт

12.2 Шалгалт өгөх

  1. Ярих даалгавартай бол эхлэхээс өмнө микрофон ашиглах зөвшөөрөл өгнө.
  2. Хэсэг бүр даалгаврын тоо, хугацааг харуулсан танилцуулгаар эхэлнэ. Эхлүүлэх дарахад хэсгийн цаг тоологдож эхэлнэ.
  3. Хэсгийн дотор даалгаврын жагсаалтаар (Хийсэн / Алгассан / Хийгээгүй), Алгасах, Дараагийн товчоор чөлөөтэй шилжинэ. Хариулт автоматаар хадгалагдана.
  4. "Хэсгийг дуусгах" дарж дараагийн хэсэгт орно. Дууссан хэсэг рүү буцаж орох боломжгүй, хугацаа дуусмагц дараагийн хэсэг автоматаар эхэлнэ.
  5. Сүүлийн хэсэгт Дуусгах дарна. Хариулаагүй даалгаврууд хоосон тооцогдоно.
  6. Дундуур нь гарсан бол шалгалтаа дахин нээгээд Үргэлжлүүлэх дарж дуусгаагүй оролдлогоо үргэлжлүүлнэ.
Шалгалтын аудио Жинхэнэ шалгалтын адил бичлэг ихэвчлэн нэг л удаа тоглоно. Багш дахин тоглуулахыг зөвшөөрсөн бол аудио дууссаны дараа дахин тоглуулах товч гарна.
Mock Test өгч буй харагдац
Зураг 12.2 Mock Test өгч буй харагдац

12.3 Үр дүн харах

Илгээсний дараа автоматаар үр дүнгийн хуудас руу шилжинэ. Энд:

  • 100-аас авсан Нийт үнэлгээ, хэсэг тус бүрийн оноо
  • Хэдэн даалгаварт оролцож, хэдийг алгассан
  • Даалгавар бүрийн Таны хариулт ба Зөв хариулт; ярих, бичих даалгаварт AI үнэлгээ (давуу тал, сайжруулах зүйл)
  • Дахин өгөх товч
Шалгалтын үр дүнгийн хуудас
Зураг 12.3 Шалгалтын үр дүнгийн хуудас

12.4 Багшаас санал хүсэх

Багшаас хувийн санал авах газар нь Mock Test юм. Үр дүнгийн хуудасны "Багшийн санал" хэсэгт:

  1. Багш юун дээр анхаарахыг хүсэж байгаагаа тэмдэглэлд бичиж болно (заавал биш).
  2. "Багшаас санал хүсэх" товчийг дарна. Төлөв "Хүсэлт илгээгдлээ" болж өөрчлөгдөнө.
  3. Багш таны хариултыг хянаад санал бичихэд энэ хэсэгт гарч, танд мэдэгдэл ирнэ.
Мобайл Mock Test одоо мобайл апп дээр ч ажилладаг (Дасгал таб → Шалгалт өгөх), багшаас санал хүсэх боломжтой.

13. Дадлага (Practice)

Practice модуль бол платформын хамгийн чухал хэсгийн нэг. Богино, давтан хийх дасгалуудаар мэдлэгээ батжуулна. Олон төрлийн дасгал багтсан — flashcard, quiz, бичих, ярих, сонсох гэх мэт.

13.1 Дасгалын төв ба төрлүүд

Зүүн цэснээс Дасгал-ыг дарахад Дасгалын төв нээгдэнэ. Дээрээс доош:

  • Дээд талын товчнууд — таны нийт XP, онооны зорилго ("Зорилго тавих"), Миний статистик, Өөрийгөө сорих шалгалт.
  • Үргэлжлүүлэх — хамгийн сүүлд хийсэн дасгал руу буцна. Миний үгс — давтахаар хадгалсан үгс (13.8).
  • 7 хоногийн гүйцэтгэл — өдөрт хийсэн даалгавар, дараалал (streak), сүүлийн 30 хоногийн дасгалын төрлөөрх зөв хариултын хувь.
  • Чадварууд — чадвар бүрийн карт (жишээ нь Ярих, Унших, Үгийн сан) болон дууссан хувь. Бүгд / Шинэ / Дууссан-аар шүүнэ.

Чадвар дээр дарж нээнэ. Тэнд дэд ангилал сонгох, Дасгал хайх, Шинэ / Дууссан-аар шүүх, А–Я-аар эрэмбэлэх боломжтой. Дасгалын карт бүр таны явц болон Эхлэх, Үргэлжлүүлэх, Дахин хийх товчтой. Цоожтой, "Нээхийн тулд элсэх" гэсэн карт нь та элсээгүй сургалтад хамаарна.

Дасгал дотор даалгаврууд жагсаалтаар (Бүгд / Шинэ / ✓ Хийсэн) харагдана. Шалгах дарж хариултаа илгээгээд Дараагийх-аар шилжинэ. Дасгал горим асаавал өмнөх хариулт тань нуугдаж, хадгалсан дүнд нөлөөлөхгүйгээр дахин оролдож болно. Текст доторх аль ч үг дээр дарж орчуулгыг нь харах, Миний үгсэнд хадгалах боломжтой.

Practice модулийн нүүр (дадлагуудын жагсаалт)
Зураг 13.1 Practice модулийн нүүр (дадлагуудын жагсаалт)

Платформ доорх дадлагын төрлүүдийг дэмждэг (PTE, IELTS шалгалтын төрлүүдийг 13.9-д тайлбарласан):

  • Үгийн карт / Флэшкарт — гар картаар үг, тодорхойлолт цээжлэх
  • Multiple Choice (single) — олон сонголтоос нэг зөвийг сонгох
  • Multiple Choice (multi) — олон зөв хариултыг сонгох
  • Fill Blanks (drag) — үгийг чирж нүхэнд оруулах
  • Fill Blanks (select) — нүхэнд тохирох үгийг сонгох
  • Listening Fill Blanks — сонсож нүх нөхөх
  • Listening Multiple Choice — сонсож хариулах
  • Highlight Words — тохирох үгсийг тэмдэглэх
  • Reorder Paragraphs — догол мөрүүдийг зөв дарааллаар
  • Select Missing Word — алдсан үгийг сонгох
  • Speaking — ярих дасгал (бичлэг хийгээд илгээх)
  • Describe Image — зургийг ярьж тайлбарлах
  • Respond to Situation — өгөгдсөн нөхцөлд хариу үг хэлэх
  • Audio Response — аудио асуултад дуугаар хариулах
  • Retell Lecture — лекцийг сонсож, өөрийн үгээр давтаж хэлэх
  • Summarize Spoken — сонссон зүйлийг товчлох
  • Summarize Written — уншсан зүйлийг товчлох
  • Highlight Correct Summary — зөв товчлолыг сонгох
  • Summarize Group Discussion — бүлгийн ярианы товч
  • Write Dictation — сонсож бичих
  • Timed Writing — хугацаатай бичих эссэ
  • Answer Short Question — богино асуултад хариулах
  • Санал асуулга (Poll), HTML тоглоом, Зөв дараалалд оруулах (Template), Сургалтын материал — 13.10-ыг үзнэ үү

13.2 Флэшкарт — дэлгэрэнгүй заавар

Flashcard бол үг, ойлголт цээжлэх хамгийн үр дүнтэй хэрэгсэл.

  1. Flashcard төрлийн дадлага дээрээ дарж эхлүүлнэ.
  2. Эхлэх дэлгэц дээр картын тоо, өмнөх дүн харагдана. Эхлэх, эсвэл зөвхөн мэдээгүй картаа давтахын тулд Мэдээгүйг давтах-ыг дарна.
  3. Дэлгэц дээр карт (нэг тал нь үг, нөгөө тал нь утга, дуудлага, жишээ өгүүлбэр) гарна.
  4. Карт дээр дарж эсвэл Space товчоор эргүүлж хариултыг шалгана. Автомат унших асаалттай бол үг, утгын аудио, жишээ өгүүлбэр уншигдана.
  5. Хариултыг харсны дараа дараах товчуудын аль нэгийг дарна:
    • Мэдэх (K товч) — карт дараагийн удаа удаан дараа гарна
    • Мэдэхгүй (J товч) — карт удахгүй дахин харагдана
  6. Бүх карт дуусахад хэдэн хувийг мэдсэн нь гарна. Эндээс мэдээгүй үгсээ дахин давтах, Үг тааруулах тоглоомоор тоглох, эсвэл Миний үгсэнд нэмэх боломжтой.

Дасгалын горим

Эхлэх товчны доорх Дасгалын горим хэсэгт картуудаа (бүгдийг эсвэл зөвхөн мэдэхгүйг) судлах дөрвөн нэмэлт арга бий:

  • Сонсож тогтоох — гар хүрэхгүйгээр автоматаар тоглуулна: үг бүрийг хоёр удаа уншиж, картыг эргүүлж, утга ба жишээг уншаад дараагийн карт руу шилжинэ.
  • Үг тааруулах — үг тааруулах тоглоом; дор хаяж 2 үг хэрэгтэй.
  • Бичиж сурах — ханз/үсгийг зурлага бүрээр нь дагаж бичих. Зөвхөн хятад, япон, солонгос хэлний картад гарна.
  • Ярьж цээжлэх — та утгыг харж үгийг чангаар хэлнэ. Дуу таних систем автоматаар шалгана: зөв бол Зөв! гараад дараагийн карт руу шилжинэ; үгүй бол дахин оролдох, тодруулга харах, алгасах боломжтой. Төгсгөлд хэдэн үгийг зөв хэлснийг харуулна. Дуу таних боломжтой хөтөч (Chrome эсвэл Edge), микрофоны зөвшөөрөл шаардлагатай.
Flashcard — урд тал (асуулт)
Зураг 13.2.1 Flashcard — урд тал (асуулт)
Flashcard — ар тал (хариулт ба Мэдсэн/Мэдэхгүй товч)
Зураг 13.2.2 Flashcard — ар тал (хариулт ба "Мэдсэн / Мэдэхгүй" товч)
Flashcard — дуусах дэлгэц (хураангуй)
Зураг 13.2.3 Flashcard — дуусах дэлгэц (хураангуй)
Үр дүнтэй цээжлэхийн тулд Өдөр бүр 10–15 минут давтаж хийх нь нэг удаа удаан суух-аас илүү үр дүнтэй. Платформ нь spaced repetition зарчмаар "Мэдэхгүй" гэж тэмдэглэсэн картуудыг ойрхон давтуулна.

13.3 Quiz төрлүүд (Multiple Choice, Listening MC, Select Missing Word)

  1. Дадлагыг эхлүүлнэ.
  2. Асуулт уншиж (эсвэл сонсож), сонголтуудаас зөв хариултыг дарна.
    • Single хувилбарт зөвхөн нэг хариулт зөв.
    • Multi хувилбарт олон зөв хариулт байж болно — бүгдийг нь сонгох ёстой.
  3. "Шалгах" товч дарж хариултыг бататгана.
  4. Дараагийн асуулт руу шилжинэ. Дууссаны дараа онооны хуудас гарна.
Multiple Choice асуултын харагдац
Зураг 13.3.1 Multiple Choice асуултын харагдац

13.4 Fill blanks төрлүүд

  • Fill Blanks (drag) — доор байрлах үгсээс зөв үгийг чирж нүхэнд тавина.
  • Fill Blanks (select) — нүх бүрд унждаг сонголтоос (dropdown) сонгоно.
  • Listening Fill Blanks — нэгдүгээрт аудиог сонсож, дараа нь нүх нөхнө. Аудиог 2–3 удаа давтаж сонсох боломжтой.

Нүх нөхөх даалгавар бүр дор хаяж гурван хоосон зайтай. Хариултаа шалгасны дараа зарим нүхний хажууд ⓘ дүрс гарч ирж болно — дарж зөв үг болон яагаад зөв болох тайлбарыг харна (13.11).

Fill Blanks (drag) дасгал
Зураг 13.4.1 Fill Blanks (drag) дасгал

13.5 Бичих даалгаврууд (Write Dictation, Timed Writing, Summarize Written)

  • Write Dictation — аудиог сонсож, сонссон өгүүлбэрээ хэвлэнэ. Хариулт автоматаар үг үсгээр шалгагдана.
  • Write Essay (Timed Writing) — өгөгдсөн сэдвээр тогтоосон хугацаанд эссэ бичнэ. Үг тоологч дэлгэц дээр харагдана. Илгээмэгц AI автоматаар үнэлнэ (13.12).
  • Summarize Written — өгүүлбэр уншиж, товчлон бичнэ.
Timed Writing — бичих дэлгэц ба таймер
Зураг 13.5.1 Timed Writing — бичих дэлгэц ба таймер

13.6 Speaking даалгаврууд

Speaking даалгаврууд нь микрофон хэрэглэнэ. Эхэлж хөтөч / апп-аас микрофон ашиглах зөвшөөрөл өгөх шаардлагатай.

  • Read Aloud / Repeat Sentence — текстийг чангаар унших, эсвэл сонссон өгүүлбэрээ давтах.
  • Describe Image — дэлгэц дээрх зургийг тайлбарлаж ярь.
  • Respond to Situation — нөхцөл байдал бичигдсэн байх — түүнд тохирох хариу үг хэл.
  • Audio Response — аудио асуулт сонссоны дараа дуугаар хариулна.
  • Retell Lecture — лекц сонсож, өөрийн үгээр ярь.
  1. Бичлэг хийх (Record) товч дарна.
  2. Хариулт хэлж дуусаад дахин дарж зогсооно.
  3. Сонсож шалгана — таалагдаагүй бол дахин бичих боломжтой.
  4. Илгээх товчоор баталгаажуулна.
Speaking даалгавар — бичлэг хийх товч ба waveform
Зураг 13.6.1 Speaking даалгавар — бичлэг хийх товч ба waveform

13.7 Бусад даалгаврууд

  • Highlight Words — текст дотроос тохирох үгсийг хулганаар тэмдэглэнэ.
  • Reorder Paragraphs — холилдсон догол мөрүүдийг чирч зөв дарааллаар нь байрлуулна.
  • Highlight Correct Summary — олон товчлолоос зөвийг сонгоно.
  • Answer Short Question — нэг өгүүлбэр доторх богино асуултад хариулна.

13.8 Үргэлжлүүлэх, Миний үгс, Толь бичиг

  • Үргэлжлүүлэх — төвийн дээд талын карт хамгийн сүүлд хийсэн дасгалыг хэдэн даалгавар хийгдсэнтэй нь нээнэ. Дасгал доторх явц автоматаар хадгалагддаг тул Үргэлжлүүлэх нь зогссон газраас тань эхэлнэ.
  • Миний үгс — флэшкартын дүнгээс эсвэл текст доторх үг дээр дарж хадгалсан үгс энд цуглардаг бөгөөд флэшкарт байдлаар давтаж болно.
  • Толь бичиг — үгийн карттай чадвар дотор гарах Толь бичиг карт нь комьюнитийн бүх үгийн картаас хайна. Тухайн хэл эсвэл монголоор дор хаяж 2 тэмдэгт бичээд Дасгалыг нээх дарж тухайн карт руу шилжинэ.
Зөвлөгөө Дадлагын явц нь веб ба мобайл хоёрын аль алинаар хадгалагдаж синк хийгддэг. Жишээ нь веб дээр эхлүүлсэн Flashcard-аа мобайл апп дээр үргэлжлүүлж болно.

13.9 PTE ба IELTS шалгалтын даалгаврууд

Шалгалтын бэлтгэлийн комьюнитиуд албан ёсны шалгалтын форматыг дуурайсан даалгаврын төрлүүд ашигладаг.

PTE

  • Ярих: Read Aloud, Repeat Sentence, Describe Image, Re-tell Lecture, Answer Short Question, Respond to a Situation, Summarize Group Discussion.
  • Бичих: Write Essay, Summarize Written Text, Write from Dictation.
  • Унших: Reading: Multiple Choice (нэг / олон хариулт), R&W Fill in the Blanks (dropdown), Fill in the Blanks (drag), Re-order Paragraphs.
  • Сонсох: Summarize Spoken Text, Listening: Multiple Choice (нэг / олон), Listening: Fill in the Blanks, Highlight Correct Summary, Highlight Incorrect Words.

IELTS

  • Унших / Сонсох асуултын төрлүүд: True / False / Not Given, Yes / No / Not Given, Matching (гарчиг, мэдээлэл, онцлог, өгүүлбэрийн төгсгөл, тэмдэглэгээ), Completion (өгүүлбэр, хураангуй, тэмдэглэл, хүснэгт, flow-chart), Short-Answer Questions. "NO MORE THAN TWO WORDS" гэх мэт үгийн хязгаарыг шалгадаг.
  • Listening Part ба Reading Passage — хэд хэдэн холимог асуултын бүлэгтэй бүтэн хэсэг, хамт илгээнэ.
  • Writing Task 1 (150 үг), Writing Task 2 (250 үг) — албан ёсны шалгуураар AI үнэлнэ.
  • Speaking Part 1 (ярилцлага), Part 2 (cue card, бэлтгэх хугацаатай), Part 3 (хэлэлцүүлэг).

13.10 Санал асуулга, тоглоом, сургалтын материал

  • Санал асуулга (Poll) — зөв хариултгүй асуулт. Санал өгснөөр дуусгасанд тооцогдох ба бусад гишүүд хэрхэн санал өгснийг хувиар харна.
  • HTML тоглоом — дасгал дотор нээгддэг интерактив тоглоомууд: Rocket Typer, Grammar Blitz, Grammar Steppe, Math Input, Step Solver (Алхам алхмаар), Graph Lab, Number Forge, Area Builder, Character Lab (Ханз Лаб), Шагай, мөн Breathing Pacer, Sound Bath зэрэг тайвшрах хэрэгслүүд. Автоматаар оноо өгнө.
  • Зөв дараалалд оруулах (Template Game) — хариултын загварыг зөв дараалалд оруулж цээжлэх.
  • Сургалтын материал — үзэх, нээх, татах боломжтой файл эсвэл холбоос (PDF, слайд гэх мэт).

13.11 Илгээсний дараа: тайлбар, транскрипт, хичээл

  • ⓘ тайлбар — нүх нөхөх даалгаварт хариултаа шалгасны дараа зохиогч тайлбар нэмсэн нүхний хажууд ⓘ дүрс гарна. Дарж зөв үг ба яагаад зөв болохыг харна. (Mock Test-ийн үед харагдахгүй.)
  • Транскрипт — сонсох даалгаварт илгээсний дараа Транскрипт харах / нуух товчоор юу хэлснийг уншина. Зарим төрөлд хариулсны дараа транскрипт автоматаар гарна.
  • Хичээлийн холбоос — дасгал сургалтын хичээлд ашиглагдсан бол гарчгийн доорх Хичээл · сургалт карт тухайн хичээлийг нээнэ (жишээ нь дүрмийн дасгалын дүрмийн тайлбар).

13.12 Оноо: дүрмээр тооцсон ба AI оноо

  • Автоматаар шалгагддаг даалгавар (олон сонголт, нүх нөхөх, дараалал, highlight, dictation, IELTS унших/сонсох, тоглоом) шууд хувиар үнэлэгдэнэ.
  • Ярих даалгавар эхлээд 100-аас дүрмээр тооцсон хурдан оноо авна (Content, Pronunciation, Oral Fluency). Дэлгэрэнгүй AI үнэлгээ авахыг хүсвэл "AI-ээр дүгнүүлэх" товчийг дарна; AI оноо хурдан оноог орлоно.
  • Бичих даалгавар (Write Essay, IELTS Writing), Summarize Spoken Text / Group Discussion нь илгээсний дараа AI-аар автоматаар үнэлэгдэнэ.
  • AI санал нь таны давуу тал, сайжруулах зүйл-ийг жагсааж, багш оруулсан бол жишиг хариулт харуулна. "AI-ийн дэлгэрэнгүй санал"-ыг нээж бүрэн эхээр нь уншина. Санал монгол хэлээр бичигдэнэ.
  • Бүх оноо 0–100 хэмжээстэй. AI оноо нь жинхэнэ шалгалтын онооны ойролцоо тооцоолол бөгөөд зөвхөн дасгалд зориулагдсан.

13.13 Миний статистик

Дасгалын төв дээрх Миний статистик-ийг дарж өөрийн статистикийг харна.

  • Хугацаа сонгоно (7 / 30 / 90 / 365 хоног), хүсвэл Excel татах.
  • Хураангуй картууд: Хийсэн даалгавар, Хамрах хүрээ (багцын хэдэн хувийг оролдсон), Зөв хариулт (автоматаар шалгагддаг даалгавар), Дундаж оноо.
  • Өдрийн идэвх график, AI шалгуур — AI-аар үнэлсэн ярих, бичих даалгаврын шалгуур тус бүрийн дундаж, хамгийн сул нь эхэндээ.
  • Багцаар — бүх багц ангиллаараа бүлэглэгдэнэ. "Зөв / Оноо" багана автоматаар шалгагддаг багцад зөв хариултын хувийг, ярих, бичих багцад 0–100 оноог харуулна. Анхандаа зөвхөн эхний ангилал нээлттэй байх ба бусдыг дарж дэлгэнэ (хайлт хийхэд бүгд нээгдэнэ). Багц дээр дарж даалгавар бүрийн дүнг харна.

14. Гишүүд (Members)

  1. Зүүн цэснээс Members-ийг сонгоно.
  2. Гишүүдийн жагсаалт нэрээр, нэгдсэн огноогоор шүүх боломжтой.
  3. Гишүүний зураг дээр дарж профайл-ыг харна.
  4. Гишүүний хажуугийн мессеж дүрс (эсвэл профайл доторх "Зурвас бичих" товч)-оор шууд чат руу шилжинэ.
Хүмүүсийг дагах (мобайл апп) Мобайл апп дээр Гишүүд табаас гишүүний профайлыг нээж Дагах товчийг дарна. Профайл дээр тэр таныг дагадаг эсэх (Таныг дагадаг), хамтын нийгэмлэгүүд харагдах ба таны профайлд Дагагч, Дагаж байна тоо гарна. Дагах боломж вэб дээр хараахан байхгүй.
Гишүүдийн жагсаалт
Зураг 14.1 Гишүүдийн жагсаалт
Гишүүний профайл хуудас
Зураг 14.2 Гишүүний профайл хуудас

15. Зурвас (Messages)

Платформ дотроо бусад гишүүн, ментор, комьюнитийн админ руу зурвас илгээх боломжтой.

15.1 Зурвасын хайрцаг (Inbox)

  1. Баруун дээд буланд байрлах зурвасны дүрс (хонх / message icon)-ыг дарна, эсвэл /me/messages руу шууд орно.
  2. Бүх ярианууд (conversations) зүүн талд жагсаална. Шинэ зурвас тоогоор тэмдэглэгдсэн байна.
Зурвасны нүүр хуудас (inbox)
Зураг 15.1 Зурвасны нүүр хуудас (inbox)

15.2 Гишүүн рүү зурвас илгээх

  1. Members жагсаалт эсвэл тухайн гишүүний профайлаас "Зурвас" товчийг дарна.
  2. Шинэ яриа нээгдэнэ — доор нь текст бичих хайрцаг.
  3. Зурвасаа бичээд Enter эсвэл "Илгээх" товчийг дарна.
  4. Зургийн товчоор зураг илгээнэ; GIF, эможи нэмэх, тодорхой зурваст Хариулах, өөрийн зурвасыг устгах боломжтой.
Хувийн чат цонх
Зураг 15.2 Хувийн чат цонх

15.3 Админ / эзэмшигч рүү зурвас илгээх

Комьюнитийн админ (эзэмшигч)-тай холбогдох хоёр арга:

  1. Members жагсаалтаас "owner" эсвэл "admin" гэсэн badge-тэй гишүүнийг сонгож шууд зурвас илгээнэ.
  2. Эсвэл комьюнитийн нүүр хуудасны эзэмшигчийн зураг дээр дарж профайл руу орж "Зурвас бичих".
Зураг 15.3
Админд зурвас явуулж буй жишээ

15.4 Мэдэгдэл (Notifications)

Шинэ зурвас ирэхэд:

  • Веб дээр баруун дээд буланд тоологч улаанаар асна.
  • Мобайл апп дээр push notification ирнэ (тохиргоо асаасан бол).
  • Имэйл мэдэгдэл нь профайлын тохиргооноос асааж / унтрааж болно.

15.5 Групп чат ба комьюнитийн чат

  • Зурвасын хайрцаг Хувийн ба Группүүд гэсэн хоёр табтай. Зурвас бодит хугацаанд ирнэ.
  • Комьюнитигийн чат — комьюнити бүр бүх гишүүд автоматаар нэгддэг чаттай. Дээд талын Комьюнитигийн чат товчоор нээнэ. Гарсан бол Чат руу буцах-аар дахин нэгдэнэ.
  • Групп-ийг комьюнитийн админ, модератор үүсгэнэ (Шинэ групп). Гишүүн та түүнд нэмэгдэнэ.
  • Группын тохиргоо-оос Мэдэгдэл хаах эсвэл Группээс гарах боломжтой.
  • Ярианы цэснээс хэрэглэгчийг блоклох эсвэл мэдэгдэх (report) боломжтой.
Соёл, ёс зүйн дүрэм Зар сурталчилгаа, давтан зурвас (spam), доромжилсон үг хэллэг бүхий зурвас илгээх нь хориотой. Энэ нь комьюнитиэс хасах үндэслэл болно.

16. Сэтгэгдэл (Testimonials) ба Блог

16.1 Testimonials

  1. Зүүн цэснээс Testimonials-ийг сонгоно.
  2. Бусад гишүүдийн платформын талаарх сэтгэгдлийг үзнэ.
  3. Та өөрөө сэтгэгдэл бичих бол "Сэтгэгдэл нэмэх" товчийг дарна.
Testimonials хуудас
Зураг 16.1 Testimonials хуудас

16.2 Блог

  1. Зүүн цэснээс Blog-ийг сонгоно.
  2. Урт нийтлэлүүдийг уншина. Шинэ үеэр нь эрэмблэсэн байх.
Блогын жагсаалт
Зураг 16.2 Блогын жагсаалт

17. Профайл ба тохиргоо

17.1 Профайл засах

  1. Баруун дээд буланд байрлах өөрийн зургаа дарж "Профайл"-ыг сонгоно.
  2. "Засах" товч дарж нэр, био, профайл зураг, хаягийг шинэчилнэ.
  3. "Хадгалах" товчийг дарна.
Профайл засах хуудас
Зураг 17.1 Профайл засах хуудас

17.2 Нууц үг солих

  1. Профайл хуудаснаас "Нууц үг солих"-ийг сонгоно.
  2. Хуучин нууц үг, шинэ нууц үг хоёрыг оруулна.

17.3 Хэл солих

Веб дээр баруун дээд буланд хэлний сонголт (EN / MN) гарна. Дарж сонгоход бүх UI шууд солигдоно.

17.4 Мэдэгдэл ба тохиргоо

Дээд талын хонхны дүрс уншаагүй мэдэгдлийн тоог харуулж, /me/notifications хуудсыг нээнэ. Тэнд Бүгдийг уншсан гэж тэмдэглэх, мэдэгдэл дээр дарж холбогдох хуудас руу шилжих боломжтой.

Профайлын "Тохиргоо → Мэдэгдэл" хэсгээс:

  • Имэйл мэдэгдэл (шинэ хичээл, эвент, зурвас) асааж / унтраах
  • Push notification (мобайл дээр) тохируулах
Мэдэгдлийн тохиргоо
Зураг 17.2 Мэдэгдлийн тохиргоо

17.5 Гарах (Log out)

Баруун дээд буланд зураг дээр дарж "Гарах"-ыг сонгоно. Веб ба мобайл нь тус тусдаа сэшн ашигладаг — нэг дээр гарсан ч нөгөө дээр нэвтэрсэн хэвээр байна.

18. Төлбөрийн арга

Платформ дараах төлбөрийн аргуудыг дэмждэг (комьюнити бүр өөрийн идэвхжүүлсэн аргыг харуулна):

АргаТайлбарБоловсруулах хугацаа
Банкны шилжүүлэг Жагсаалтад заасан данс руу шилжүүлж, гүйлгээний дугаараа оруулна. Гарын авлагаар, ихэвчлэн ажлын 1 өдөр
QPay QR код уншуулж банкны аппаасаа төлнө. Шууд (хэдхэн секунд)
Stripe (картын төлбөр) Visa / MasterCard. Олон улсын карт хүлээн авна. Шууд

18.1 Төлбөрийн алхам

  1. Бүртгүүлэх / нэгдэх товч дарна — төлбөрийн хуудас нээгдэнэ.
  2. Аргаа сонгоно.
  3. Зааврыг дагаж төлбөрөө хийнэ.
  4. Баталгаажсаны дараа автоматаар хичээл / комьюнити нээгдэнэ.

Хөнгөлөлтийн код байгаа юу? Төлбөрийн цонхны Ваучер код талбарт оруулаад Хэрэглэх-ийг дарна. Ваучер нь сургалт, багц, гишүүнчлэл, эвент, менторинг, Худалдаж авах-аар авч буй бараанд хэрэглэгдэнэ (дэлгүүрийн сагсанд хэрэглэгдэхгүй).

Төлбөрийн арга сонгох хуудас
Зураг 18.1 Төлбөрийн арга сонгох хуудас

18.2 Баримт

Төлбөр амжилттай болсон бүх гүйлгээний баримт нь профайл доторх "Миний гүйлгээ" хэсэгт хадгалагдана.

Анхаар Төлбөрийг зөвхөн платформ дотроос хий. Гадны хүн "хямдаар оруулна" гэх мэт зурвас илгээвэл админд мэдэгдэнэ үү.

19. Мобайл апп ашиглах

Веб дээр нэгдэж, хичээлд бүртгүүлсний дараа та яг ижил бүртгэлээр мобайл апп руу нэвтэрч үргэлжлүүлэн ашиглах боломжтой. Мобайл апп нь iOS, Android хоёуланд боломжтой.

19.1 Татаж авах

  • iPhone / iPad — App Store-оос "Zero to Hero" гэж хайж татна.
  • Android — Google Play-ээс "Zero to Hero" гэж хайна.
App Store / Google Play badge ба QR код
Зураг 19.1.1 App Store / Google Play badge ба QR код

19.2 Нэвтрэх

  1. Аппыг нээнэ.
  2. Веб дээр ашигладаг яг ижил имэйл ба нууц үгээ оруулна — эсвэл Google товчийг ашиглана.
  3. Нэвтэрсний дараа доорх зүйлс автоматаар синк хийгдсэн байна:
    • Нэгдсэн комьюнитиуд
    • Бүртгүүлсэн хичээлүүд
    • Дадлагын явц, оноо
    • Зурвас, мэдэгдэл
    • Профайлын мэдээлэл
Мобайл аппын нэвтрэх дэлгэц
Зураг 19.2.1 Мобайл аппын нэвтрэх дэлгэц

19.3 Үндсэн цэс (mobile navigation)

Аппын доод талд зургаан таб байрлана. Дээд талд одоогийн комьюнитийн нэр харагдах ба дарж Нийгэмлэг сэлгэх боломжтой. Зурвас, мэдэгдэл дээд талын дүрснүүдээр нээгдэнэ.

  • Нүүр — өдрийн тойм
  • Хичээл — бүртгүүлсэн сургалтууд
  • Дасгал — дасгалын төв, толь бичиг, статистик, Mock Test
  • Хуанли — эвентүүд, таны төлөвлөгөө
  • Нийгэмлэг — Сувгууд, Мэдээ, Гишүүд, Формууд
  • Профайл — профайл, дагагчид, урамшуулал (referral), тохиргоо, гарах
Аппын доод цэс (tab bar)
Зураг 19.3.1 Аппын доод цэс (tab bar)

19.4 Комьюнити доторх онцлогууд мобайл дээр

Комьюнитийг сонгоход доорх таб-уудтай "community shell" нээгдэнэ:

ЦэсМобайл дэмжих эсэхТэмдэглэл
Feed (нэвтрэх дэлгэц)Веб + МобайлШинэ пост, мэдээ нэгдэн харагдана
Channels (сувгууд)Веб + МобайлПост уншиж, хариу өгнө, шинэ пост бичнэ
Courses (хичээл)Веб + МобайлВидеог замдаа явахдаа үзэх боломжтой
News (мэдээ)Веб + Мобайл
Live EventВеб + МобайлZoom апп руу шилжиж нэгдэнэ
MentoringХагас дэмжинэЗахиалсан цагаа харах, хугацаа шилжүүлэх боломжтой. Шинэ ментор хайх, шинээр захиалах нь зөвхөн вебэд.
MembersВеб + Мобайл
Practice (дадлага)Веб + МобайлБүх төрлийн дасгал боломжтой
MessagesВеб + МобайлPush notification дэмжинэ
CalendarВеб + МобайлУдахгүй/өнгөрсөн эвентийн таб — ментортой цагийн тусдаа календарь одоохондоо байхгүй
Mock TestВеб + МобайлДасгал таб → Шалгалт өгөх. Хичээлээс холбогдсон шалгалт хөтөч дээр нээгдэнэ.
TestimonialsЗөвхөн Веб
BlogЗөвхөн Веб
Дэлгүүр, сагс, захиалгаЗөвхөн ВебМобайл дээр одоохондоо боломжгүй
Referral хөтөлбөрВеб + МобайлПрофайл → Урамшуулал: холбоосоо хуваалцах, комьюнитиудын танд төлөх дүнг харах, дансны мэдээлэл нэмэх. Бүтэн, хайлттай жагсаалт зөвхөн вэбэд; апп сүүлийн 20 хүнийг харуулна.
AI туслахЗөвхөн Веб
Хүмүүсийг дагахЗөвхөн Мобайл14. Гишүүд-ийг үзнэ үү
Мобайл апп дотроос комьюнитийн нүүр
Зураг 19.4.1 Мобайл апп дотроос комьюнитийн нүүр
Мобайл дээрх Practice дадлага хийж буй харагдац
Зураг 19.4.2 Мобайл дээрх Practice дадлага хийж буй харагдац
Мобайл дээр төлөх Android дээр төлбөртэй сургалтын үнэ харагдах ба худалдаж авах товч вэб сайтын төлбөрийн хуудсыг нээнэ. iPhone дээр төлбөртэй зүйлийг зөвхөн App Store-оор (in-app purchase) зарж байгаа бол худалдан авах боломжтой; бусад тохиолдолд апп дээр нуугдана — вэб дээр худалдаж авбал апп дээр автоматаар гарч ирнэ.

19.5 Push notification тохиргоо

Push notification идэвхжүүлэхийн тулд:

  1. Аппыг анх удаа нээхэд "Allow Notifications" асууна — Allow-ыг дарна.
  2. Дараа нь идэвхжүүлэхийг хүсвэл утасныхаа Settings → Notifications → Zero to Hero руу орж асаана.
  3. Аппын дотроос Profile → Тохиргоо → Мэдэгдэл хэсгээс ямар төрлийн мэдэгдэл авахаа сонгож болно (Зурвас, Эвент, Хичээлийн мэдээ гэх мэт).
Push notification зөвшөөрөл (iOS / Android)
Зураг 19.5.1 Push notification зөвшөөрөл (iOS / Android)

19.6 Веб ↔ мобайл хоорондын ялгаа

Веб дээр илүү тохиромжтой:

  • Шинэ комьюнити хайх ба нэгдэх (марketplace)
  • Шинэ хичээлд төлбөр хийж бүртгүүлэх — банкны шилжүүлэг, QPay, картын төлбөр
  • Ментор хайж, шинэ цаг захиалах
  • Testimonials, Blog унших
  • Дэлгүүрээс худалдан авалт хийх, AI туслахтай ярилцах
  • Урьсан хүмүүсийнхээ бүтэн жагсаалтыг харах, хайх

Мобайл дээр илүү тохиромжтой:

  • Богино дадлага хийх (Flashcard, Quiz) — замдаа явахдаа
  • Хичээлийн видео үзэх
  • Зурвас бичих, push notification-оор шууд хариу өгөх
  • Live Event-д хурдан нэгдэх
  • Удахгүй болох эвентээ шалгах, захиалсан ментор цагаа шилжүүлэх
Зөвлөгөө Хамгийн сайн арга нь хоёрыг хослуулах: хайх ба худалдан авах үйлдлийг веб дээр, өдөр тутмын дадлага ба харилцаа-г мобайл дээр хийх.

20. Дэлгүүр (Shop)

Комьюнитиуд өөрийн орчноосоо биет бараа (ном, бүтээгдэхүүн, сургалтын хэрэглэгдэхүүн) болон цахим бүтээгдэхүүн (PDF, татаж авах файл) шууд зардаг.

20.1 Дэлгүүр үзэх

  1. Зүүн цэсний Дэлгүүр (эсвэл комьюнитийн сайтын цэс)-ийг дарна.
  2. Бүтээгдэхүүн хайх, зүүн талын самбараас Ангилал, Үнэ, Бэлэн байдал (бэлэн байгаа / дууссан)-аар шүүнэ.
  3. Шинээр нэмэгдсэн, үнээр нь эрэмбэлэх боломжтой.
Зураг 20.1
Дэлгүүрийн жагсаалт — ангиллын шүүлтүүртэй барааны тор

20.2 Биет ба цахим бараа

  • Биет бараа — үлдэгдэлтэй, хүргэх арга (Хүргэлт ба/эсвэл Очиж авах)-тай. Захиалахдаа хүргэх хаягаа оруулна.
  • Цахим бүтээгдэхүүн — үлдэгдэл, хүргэлтгүй; төлбөр баталгаажмагц шууд татаж авна.

Барааны карт ба дэлгэрэнгүй хуудсан дээр төрөл, ангилал, үлдэгдлийн төлөв (жишээ нь Дууссан) харагдана.

20.3 Худалдан авах ба сагс

  1. Бараа дээр дарж дэлгэрэнгүй хуудсыг нээнэ.
  2. Тоо ширхэг, биет барааны хувьд Хүргэлт эсвэл Очиж авах-ыг сонгоно.
  3. Шууд төлөх бол Худалдаж авах (ваучер хэрэглэж болно), үргэлжлүүлэн дэлгүүр хэсэх бол Сагсанд хийх-ийг дарна.
  4. Биет барааны хувьд Овог нэр, Утасны дугаар, Хүргэх хаяг-аа бөглөнө.
  5. Комьюнитийн төлбөрийн аргуудын аль нэгээр төлнө. Баталгаажмагц Миний захиалгууд руу шилжинэ.

Сагс

Сайтын толгой хэсгийн сагсны дүрс дээр нэмсэн барааны тоо харагдана. Дарж Таны сагс-ыг нээгээд тоо ширхэгийг өөрчлөх, Устгах, Нийт дүн-г харах, Захиалга баталгаажуулах дарж бүгдийг нэг дор төлөх боломжтой. Сагс таны хөтөч дээр комьюнити тус бүрээр хадгалагдана.

Зураг 20.2
Барааны дэлгэрэнгүй — зураг, үнэ, тоо ширхэг, хүргэлт, худалдан авах товч

20.4 Бүтээгдэхүүний асуулт хариулт

Барааны тайлбарын доор Асуулт & хариулт хэсэг бий. Худалдан авахаасаа өмнө хэмжээ, хүргэлтийн хугацаа, агуулгын талаар асуухыг хүсвэл асуултаа бичээд илгээнэ (нэвтэрсэн байх шаардлагатай). Комьюнитийн админ эндээс хариулна.

Зөвлөгөө Худалдан авалтаа Миний захиалгууд (/me/orders, хэрэглэгчийн цэсэнд)-аас хянана. Биет барааны захиалга Хянагдаж байна / Төлсөн → Илгээсэн (хянах дугаар эсвэл Ачааг хянах холбоостой) → Хүргэсэн гэж шилжинэ. Цахим бүтээгдэхүүнд Татаж авах товч байна.

21. Referral хөтөлбөр

Гишүүн бүр хувийн урилгын холбоостой. Таны холбоосоор бүртгэл үүсгэсэн хүн дараа нь referral хөтөлбөртэй комьюнитид анх удаа худалдан авалт хийвэл тухайн комьюнити танд бонус төлнө.

  • Комьюнити бүр өөрийн хувийг тогтооно. Танд тусгай хувь өгч ч болно. Хөтөлбөргүй комьюнити 0% төлнө.
  • Нэг хүнээс, нэг комьюнитид нэг удаа: тухайн хүн комьюнити бүрт хийсэн анхны худалдан авалтаас та бонус авна.
  • Өөрийн комьюнитид биш: таны эзэмшдэг эсвэл админ хийдэг комьюнитид бонус тооцогдохгүй.
  • Комьюнити танд шууд төлнө, платформ биш.

21.1 Урилгын холбоосоо хуваалцах

  1. Вэб дээр баруун дээд буланд байрлах аватар → Рефералууд, эсвэл /me/referrals руу орно. "Таны шилжүүлгийн холбоос" картад таны холбоос харагдана. Хуулах-ыг дарна.
  2. Мобайл апп дээр Профайл → Урамшуулал-ыг нээж Линк хуваалцах эсвэл Хуулах-ыг дарна.
  3. Сошиал, чат, имэйлээр хуваалцана.
Зөвлөгөө Шинэ хүн таны холбоосоор бүртгэл үүсгэх, эсвэл бүртгүүлэхдээ Урилгын код байгаа юу? хэсэгт таны кодыг оруулбал тооцогдоно. Аль хэдийн бүртгэлтэй хүн ч нэг комьюнитид тооцогдоно: таны гишүүн болсон комьюнитийн урилгын холбоосыг нээж, вэб дээр Элсэх-ийг дарвал. Тэгвэл тухайн комьюнитид хийсэн худалдан авалтаас нь та бонус авна.
Зураг 21.1
Referral хуудас — дүн, бонус төлдөг комьюнитиуд, урьсан хүмүүс, холбоос, банкны мэдээлэл

21.2 Таны орлого

Рефералууд хуудасны дээд хэсэгт таны урьсан хүний тоо, комьюнитиудын танд төлөх болон танд төлсөн дүн харагдана. Өөр өөр валютын дүнг тусад нь харуулна.

  • бонус төлдөг комьюнитиуд хэсэгт танд хөтөлбөр ажиллуулдаг комьюнити бүр, таны хувь (комьюнити танд тусгай хувь өгсөн бол Тусгай гэж тэмдэглэнэ), танд төлөх дүнгийн хамт жагсана.
  • Таны урьсан хүмүүс хэсэгт таны авчирсан бүх хүн төлөвийн хамт жагсана: Худалдан аваагүй, Худалдан авсан, бонус төлөгдөөгүй эсвэл бонус төлсөн, мөн дүн болон комьюнити. Нэрээр хайх, эсвэл Худалдан авсан / Худалдан аваагүй-гаар шүүж болно.
  • Хэрэв та комьюнити эзэмшдэг эсвэл удирддаг бол тэнд авчирсан хүмүүс тань худалдан авалт хийхэд Худалдан авсан гэж зарцуулсан дүнгийн хамт харагдана. Өөрийн комьюнитид та бонус авахгүй.
  • Сүүлийн гүйлгээнүүд хэсэгт бонус бүр комьюнити болон төлөвийн хамт харагдана: Төлөгдөөгүй, Төлсөн эсвэл Цуцлагдсан. Танд төлөхөөс өмнө худалдан авалт буцаагдвал бонус цуцлагдана.

21.3 Төлбөр авах

  1. Вэб дээр Төлбөрийн банкны мэдээлэл, апп дээр Дансны мэдээлэл хэсэгт банк, дансны дугаар, данс эзэмшигчээ нэмнэ. Комьюнитиуд үүгээр танд төлнө.
  2. Танд өртэй комьюнити банкны шилжүүлэг, QPay эсвэл өөр аргаар шууд төлөөд, төлбөрөө бүртгэнэ. Та хүсэлт илгээх шаардлагагүй.
  3. Бүртгэгдсэний дараа дүн Танд төлөх-өөс Танд төлсөн рүү шилжинэ.
Анхаар бонус тооцогдох эсвэл төлбөр хийгдэхэд одоогоор мэдэгдэл ирэхгүй. Төлбөр удааширвал комьюнитийн эзэнтэй холбогдоорой.

22. XP, дараалал, зорилго, төлөвлөгөө

22.1 XP хэрхэн цуглуулах вэ

XP нь комьюнити дахь таны идэвхийг хэмжинэ. Нийт XP Дасгалын төв болон гишүүдийн жагсаалтад харагдана.

ҮйлдэлXP
Шинэ дасгалыг анх удаа хийх+3
Дасгал дуусгах (нэг дасгалд өдөрт нэг удаа)+5
Mock Test дуусгах (өдөрт нэг удаа)+15
Сэдэв (thread) бичих+10
Хариу бичих+5
Реакц авах+2

XP авах бүрт "+N XP — Ингээд үргэлжлүүлээрэй" гэсэн жижиг тэмдэг гарч ирнэ.

22.2 Дараалал (streak) ба онооны зорилго

  • 7 хоногийн гүйцэтгэл самбар хэдэн өдөр дараалан дасгал хийснийг тоолно. Дарааллаа таслахгүйн тулд өнөөдөр дасгал хийгээрэй.
  • Төв дээрх "Зорилго тавих"-ыг дарж зорилтот оноо (0–100)-оо сонгоно. Дараа нь Оноо одоогийн / зорилго гэж харагдах ба одоогийн оноо нь чадварууд дахь онооны тань дундаж.

22.3 Миний төлөвлөгөө ба гэрийн даалгавар

Календарь хуудсанд Миний төлөвлөгөө карт байх ба таны өөрийн таскууд болон багшийн өгсөн гэрийн даалгавар (… өгсөн гэж тэмдэглэгдсэн) харагдана. Таск нэмэх-ээр өөрийн хичээллэх төлөвлөгөөг нэмнэ; хугацаа нь өнгөрсөн таск Хугацаа хэтэрсэн гэж тэмдэглэгдэнэ. Сануулга мобайл апп дээр ирнэ.

23. AI туслах

Зарим комьюнити өөрийн AI туслах-тай — комьюнитийн өөрийн контент (сургалт, нийтлэл, хуудас, эвент, FAQ)-оос асуултад хариулдаг чатбот.

  1. Зүүн цэснээс AI туслах-ыг дарна.
  2. "Асуултаа бичнэ үү…" талбарт асуултаа бичээд Илгээх-ийг дарна. Хариултад Эх сурвалж холбоос гарч болно.
  3. Шинэ сэдэв эхлүүлэх бол Шинэ яриа-г дарна.
  • Комьюнитийн ажилтнууд яриаг уншиж, оролцох боломжтой. Тэгвэл "Модератор энэ яриаг хариуцаж байгаа..." гэж гарах ба хариулт нь Нийгэмлэгийн ажилтны хариулт гэж тэмдэглэгдэнэ.
  • Өдөрт болон нэг ярианд илгээх зурвасын хязгаартай; хязгаарт хүрвэл маргааш хүртэл хүлээх эсвэл шинэ яриа эхлүүлнэ.
  • Туслах нь тодорхой сургалтын сурагчдад зориулагдсан байж болно — тэгвэл чатын оронд Сургалтыг үзэх товч гарна.
Санаж байгаарай AI туслах нь багш эсвэл модератор биш бөгөөд хариулт нь алдаатай байж болно. Чухал үед комьюнитийн ажилтнаас лавлаарай.

24. Түгээмэл асуултууд (FAQ) ба тусламж

24.1 Түгээмэл асуултууд

Асуулт: Төлбөр хийсэн боловч комьюнити нээгдсэнгүй?

Хариулт: Банкны шилжүүлэг бол ажлын 1 өдөр зарцуулна. QPay / Stripe нь шууд баталгаажих ёстой. 30 минутаас удаан болсон бол админд зурвас бичээрэй (15.3).

Асуулт: Веб дээр бүртгүүлсэн хичээл мобайл апп дээр харагдахгүй байна.

Хариулт: Аппаас гарч дахин нэвтэрнэ үү. Эсвэл Home tab-ийг доош нь татаж refresh хийнэ.

Асуулт: Mock Test-ийг мобайл дээр өгч болох уу?

Хариулт: Болно — Дасгал табыг нээж Шалгалт өгөх-ийг дарна.

Асуулт: Төлбөртэй сургалт iPhone апп дээр харагдахгүй байна.

Хариулт: App Store-оор зарагдаагүй төлбөртэй зүйл iPhone дээр нуугддаг. Вэб дээр худалдаж аваарай; элссэний дараа апп дээр гарч ирнэ.

Асуулт: Нууц үгээ мартсан.

Хариулт: 2.3 Нууц үгээ мартсан хэсгийг үзнэ үү.

Асуулт: Бүртгэлээ устгуулмаар байна.

Хариулт: Профайл → Тохиргоо → Бүртгэл устгах хэсгээс хүсэлт явуулна. Хүсэлт нь 7 хоногийн дотор боловсруулагдана.

24.2 Тусламж авах

  • Платформын админд зурвас бичих — /me/messages
  • Тусламжийн төв — нүүр хуудасны доод хэсгийн "Help Center" холбоос
  • Имэйл — support@zerotohero.community
Тусламжийн төвийн хуудас
Зураг 24.1 Тусламжийн төвийн хуудас
Анхааруулга Энэ гарын авлага нь платформ хөгжих тусам шинэчлэгдэх болно. Хамгийн сүүлийн хувилбарыг тусламжийн төвөөс хайна уу.